2025
·6 бүлэг
Шууд сонгоод хийхэд бэлэн 40 хичээлүүд, 11 сарыг дуустал хүчинтэй.
70,000₮
Алсын зайн сургалт маань завгүй амьдралын хэв маягтай, танхимын хичээлд хамрагдах боломжгүй байгаа, гэхдээ өөрийгөө цэнэглэж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг өөрт хэвшүүлэхийг хүссэн хүн бүрт нээлттэй.
Тусгайлан боловсруулсан, сонирхолтой Иог & Пилатесийн богино хичээлүүдээс даган хийж, өөртөө зөв дадлыг бий болгоорой.
Бие бялдрын хувьд эрүүл, уян, хүчтэй, эвсэлтэй, тэнцвэртэй & сэтгэл зүйн хувьд тайван тогтуун болж, анхаарал төвлөрөл нэмэгдэн, амар амгаланг мэдрэх болно.
Онлайн ангид хамрагдсанаар:
▪️Та цаг хэмнэж, түгжрэлд оролгүй, өөрийн гэр, ажлын байрнаасаа шууд бичлэгээ тавиад дагаад хийх боломжтой.
▪️ Цагт баригдалгүй завтай үедээ, хичээлээ хүссэн цагтаа хийнэ.
▪️ Бүх хичээлүүд 11 сарыг дуустал хадгалагдах учир, та хичээлүүдээ хэдэн ч удаа давтан хийх боломжтой.
▪️ 10-60 минутын Пилатес, Зөөлөн урсгал иог, Пауер иог, Нурууны иог, Инь иог, Ахисан шатны нийт 40 хичээлээс та сонголтоо хийгээд хичээллэнэ.
▪️ Хичээлээ зөвхөн ганцаараа гэхгүй гэрийнхнийгээ уриалан цуг хийх боломжтой.
Бонус хичээл: Өгзөг гуя, мөр ачаалласан дасгалууд түлхүү орно.
Бонус хичээл: Бүтэн биеийн Пилатесийн галбиржуулах дасгалууд & өгзөг гуяны булчингуудыг түлхүү ачаалласан дасгалууд орно.
Бонус хичээл: Биеийн төв хэсгүүд болох хэвлий, өгзөг, гуяны булчингуудыг ачаалласан дасгалуудыг түлхүү хийнэ.
Бонус хичээл: Мөр гарны булчингуудыг ачаалласан дасгалууд түлхүү хийнэ.
Бонус хичээл: Хэвлий, өгзөг, гуя, нуруу
Энэ хичээл маань хэвлийн булчингуудыг ажиллуулж, ачааллаж, чангалах зорилготой богино хичээл байгаа. Та энэ богино хичээлээ бусад Зөөлөн, Пауер урсгал хичээлүүдтэй хослуулан хийж болно.
Өнөөдрийн хичээл нь өгзөг гуяны булчингуудыг тусгайлан ачаалласан 17 минутын богино хичээл байгаа.
Өнөөдрийн хичээл дээр мөрний эргэн тойрны булчингуудыг тусгайлан ачааллаж, хөгжүүлэх богино хичээл байгаа.
Өнөөдрийн хичээл дээр хэвлийн булчингуудыг ачаалласан дасгалууд дээр төвлөрнө.
Өнөөдрийн хичээл дээр мөрний эргэн тойрны булчингуудыг ачаалласан дасгалууд дээр төвлөрнө.
Өнөөдрийн хичээл дээр өгзөг гуяны булчингуудыг ачаалласан дасгалууд дээр төвлөрнө.
Өнөөдрийн хичээл дээр гуяны эргэн тойрны булчингуудыг ачаалласан дасгалууд дээр төвлөрнө.
Бонус хичээл: Зөөлөн иогийн урсгал хичээлүүд маань биеийг хэт их ачааллахгүйгээр бүх биеийн чилээг гаргах зорилготой билээ. Өдрийн аль ч цагт хийхэд тохиромжтой. Та өөрийгөө сайн сонсоод, дасгалуудаа хүчлэлгүй дагаад хийгээрэй.
Пауер урсгал иогийн хичээлүүд нь Зөөлөн урсгал иогийг бодвол арай хурдтай, ачаалалтай. Биеийг маш сайн халааж, хөлөргөж, булчингуудыг сайн ажиллуулж, хөгжүүлж, ахисан шатны дасгалуудыг хийж сурах суурыг тавьдаг. Та боломжоороо хичээгээд, гэхдээ биеэ хүчлэлгүй хийгээрэй.
Бонус хичээл: Хотойлт & Сунгалт
Бонус хичээл: Ташаа нээсэн, мөр гар, нуруу сунгасан дасгалууд түлхүү орно. Оргил дасгал Мост.
Өнөөдрийн ахисан шатны хичээл дээр иогийн Хаан бүжигчин байрлалыг оргил дасгал болгон сонгож, түүндээ бэлдэн нурууны хотойлт, ташааны болон мөрний эргэн тойрныг мөн сайн халааж, хөдөлгөж, уян, хүчтэй болгох тал дээр төвлөрөн орлоо.
Хотойлт & сунгалт
Нурууны иогийн хичээл нь маш зөөлөн, нурууны үеүүдийг хөдөлгөөнд оруулж, нурууны уян байдлыг дэмжсэн дасгалууд ордгоороо онцлогтой. Нуруу чилж хөшсөн үед болон их ажлын дараа зүгээр чилээ гаргаж, амрах зорилгоор хийж болно. Өдрийн аль ч цагт хийхэд тохиромжтой.
Инь иогийн хичээлүүд нь дасгалуудыг ойролцоогоор 2-3, 3-4 минут орчим барьж хийдгээрээ онцлог. Ингэснээр биеийн илүү гүний холбоос эдүүдийн уян хатан байдлыг сайжруулж, хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлдэг. Сэтгэлийг тогтоож, маш сайхан тайвшруулдаг. Оройн цагаар хийх нь илүү тохиромжтой.
Өнөөдрийн хичээл дээр ташаа нээж, гуяны ар, дотор талын булчингуудыг сунгасан дасгалуудыг хийнэ.
Ханатай Инь иог. Өнөөдрийн тусгал хэрэгсэл хана байх болноо.
Өнөөдрийн Инь иогийн хичээл дээр нурууны үеүүдийг зөөлөн сунгаж, тэнийлгэн, хотойлгон, мушгисан дасгалууд дээр төвлөрлөө.